Mongolian script (Монгол бичиг)

From Apache OpenOffice Wiki
Revision as of 11:47, 3 November 2008 by Erdee (Talk | contribs)

Jump to: navigation, search


ОпенОфис.орг(2.4) дээр Монгол бичгээр бичвэр бичиж ажиллах зарчим

Үйлдлийн системээс үл хамаарах Нээлттэй ажиллах орчин (Mn.openoffice.org) болох энэ програм хангамж монгол хэл дээр кирилл бичгээр болон монгол бичгээр ажиллах бүрэн боломжтой юм. Монгол бичиг монголын минь түүх соёлын хэсгийг агуулах тул түүнийг бид мартаж, орхилгүй шинэ технологт тохируулан монгол бичгээр бичих боломжийг нэмж оруулан хөгжүүлээд байвал монгол бичгээр үйлдлийн системээс хамааралгүй чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ.

Монгол бичгийн үсэг нэг бүрийг олон улсын жишиг Юникод 3.0-д (Unicode) албан ёсоор 2000 онд оруулсан тул Монгол бичгийн Юникодыг ашиглаж фонтын хөгжиж буй НээлттэйТөрөл (Opentype) гэгдэх технологийг ашиглан монгол фонтыг боловсруулж MongolianScript.otf фонтыг нээлттэй ажиллах орчинд ашиглаж байна.

  • Юникод нь орчин үеийн технологийн шинжлэх ухааны салбарт олон янзын хэлний бичгийн бичвэрийг дэлхий нийтээр солилцох, боловсруулах, харуулах боломжийг дэмжихийн тулд тэмдэгтүүдийг кодлох суурь систем бөгөөд байнгаа хөгжиж шинэчлэгдэж байдаг.
  • НээлттэйТөрөл нь орчин үеийн хэвлэлтийн фонтын голлох технологууд болох PostScript® ба TrueType® гэсэн хоёр янзын фонтын технологийн нэгдлээр шинчлэн хөгжүүлэж байгаа фонтын технологийн нэг төрөл юм.

ОпенОфес(2.4)-д монгол хэлээр ажиллах орчин бүрдсэнээс гадна онцлох нэг үзүүлэлт нь хуудсны мөрийг босоо горимд шилжүүлж, мөр зүүнээсээ баруун луу шилжих боломжийг дэмжсэн () тул монгол бичгээр бичвэр бичих үндсэн нөхцлийн нэг бүрдсэн.


Монгол бичгийн тухай

Монгол бичгийн үүсэл гарлын тухай: Монгол бичгийн гарлын тухайд, Арамей гаралтай согд-уйгарын шинэ үсгээс үүсэлтэй гэж судлагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг боловч цаг хугацаа, зам чигийн хувьд санал хуваагдсаар иржээ. Үүнд, нэг хэсэг нь Христосын тооллын эхний мянган жилийн сүүлээр согдоос уйгарууд авч, улмаар XIII зуунд уйгараас Монголчууд дам авсан гэж үздэг бөгөөд энэ үзэл нэгэн хэсэгтээ хүчтэй байсаар иржээ В.В.Бартольд 1922, Ф.А.Розенберг 1925,....

Зарим судлагчид түүхэн нөхцөл байдал хийгээд XIII зууны үеийн монгол бичгийн хэлний тогтсон ёс байдал зэргийг бодолцоод Монголчууд монгол бичгийг Уйгар улсын мөхсөний дараа буюу XIII зуунд авсан бус, харин Уйгар улсыг ид мандаж байх үед авсан байх ёстой гэж үздэг G.J.Ramstedt 1902,Б.Я.Владимирцов 1934, Б.Ринчин 1958, .... Учир нь, хүчирхэгжиж буй улс үндэстэн мөхөж байгаа улсын бичиг үсгийг авч байсан баримт байдаггүй Link title. Энэхүү цаг үеийн тухай академич Б.Ринчин "...уйгар улсын соёл, төр мандах цагийн явдал болохоос биш, уйгарын төр мөхөж, соёл бууран хөсөрдөхийн үед мөхсөн улсын сөнөсөн соёл, гэгдсэн үсгийг монголчууд авч хэрэглэх ёсгүй" Link title хэмээн тэмдэглэсэн байна.

Үсгийн юникод

Босоогоор бичигдэх, баруунаас зүүн тийш мөр шилжих, үгийн эхэн дунд адагт орохдоо өөр хэлбэрүүдтэй Монгол, Тод, Шивээ, Манж бичгийн үсгийг Юникодод Монгол үсгийн бүлэг болгож үсэг нэг бүрд нэг код оноож оруулсан билээ. Энэ кодыг ашиглаж мэдээллийг хадгалах, дамжуулах, солилцох бүрэн боломжтой. Харин бичиг тус бүрээр бичигдэх бичвэрийг бичиж харуулах хэвлэхдээ ижил хэлбэртэй бичигдэх үсгийн зурлагуудыг фонтын хувийн хэрэглээ талбарт Глип (glyph) байдлаар тодорхойлж ашиглана.

Монгол бичиг үсгийн Юникодын талаар Юникод 5.0, ОпенМН баримтжуулалтаас болон харьцангуй дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ-ийн их сургуулийн 170 гэсэн дугаартай судалгааны тайлангаас UNU/IIST Report No.170 бүрэн хэмжээгээр татаж аваад харж болно.

Нээлттэй Фонт (Opentype Font)

MongolianScript нэртэй Opentype фонтын тухай

Гарын драйвер

Монгол бичгээр ажиллах гарын драйвер

Бичвэр бичих

Англи,Герман,Кирилл,Монгол бичгээр бичвэрийг хольж бичихдээ


Монгол бичгээр ОпенОфис ажиллахгүй бол юуг дутуу тохируулсан бэ

Бичвэр бичигдэнэ

Монгол бичгээр бичих жишээ

Mongol bichig.png

--erdee 12:09, 24 September 2008 (CEST)

Personal tools