Mongolian script (Монгол бичиг)

From Apache OpenOffice Wiki
Revision as of 12:36, 14 October 2008 by Erdee (Talk | contribs)

Jump to: navigation, search


ОпенОфис дээр Монгол бичгээр бичвэр бичиж ажиллах зарчим

Үйлдлийн системээс үл хамаарах Нээлттэй ажиллах орчин (Mn.openoffice.org) бүрдүүлэх энэ програм хангамжийг ашиглаад монгол хэл дээр кирилл бичгээр болон монгол бичгээр ажиллах бүрэн боломжтой боллоо. Монгол бичиг монголын минь түүх соёлын хэсгийг агуулах тул түүнийг бид мартаж, орхилгүй шинэ технологыг судлаж монгол бичгээр бичих боломжийг нэмж хөгжүүлээд байвал монгол бичгээр үйлдлийн системээс хамааралгүй чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ.

Монгол бичгийн үсэг нэг бүрийг олон улсын жишиг Юникод 3.0-д (Unicode) албан ёсоор 2000 онд оруулсан тул Монгол бичгийн Юникодыг ашиглаж фонтын хөгжиж буй НээлттэйТөрөл (Opentype) гэгдэх технологийг ашиглан монгол фонтыг боловсруулж Монгол_бичиг.otf фонтыг нээлттэй ажиллах орчинд ашиглаж байна.

  • Юникод нь орчин үеийн технологийн шинжлэх ухааны салбарт олон янзын хэлний бичгийн бичвэрийг дэлхий нийтээр солилцох, боловсруулах, дэлгэн харуулах боломжийг дэмжихийн тулд тэмдэгтүүдийг кодлох суурь систем бөгөөд байнгаа хөгжиж дэвжиж байдаг.
  • НээлттэйТөрөл нь орчин үеийн хүчтэй технологууд болох PostScript® ба TrueType® гэсэн хоёр янзын фонтын технологийн нэгдлээр хөгжүүлэж байгаа фонтын технологийн нэг төрөл болно.

ОпенОфес-д монгол хэлээр ажиллах орчин бүрдсэнээс гадна онцлох нэг үзүүлэлт нь хуудсны мөрийг босоо горимд шилжүүлж, мөр зүүнээсээ баруун луу шилжих боломжийг дэмжсэн () тул монгол бичгээр бичвэр бичих үндсэн нөхцлийн нэг бүрдсэн.


Монгол бичгийн тухай

Монгол бичгийн үүсэл гарлын тухай: Монгол бичгийн гарлын тухайд, Арамей гаралтай согд-уйгурын шинэ үсгээс үүсэлтэй гэж судлагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг боловч цаг хугацаа, зам чигийн хувьд санал хуваагдсаар иржээ. Үүнд, нэг хэсэг нь Христосын тооллын эхний мянган жилийн сүүлээр согдоос уйгарууд авч, улмаар XIII зуунд уйгараас Монголчууд дам авсан гэж үздэг бөгөөд энэ үзэл нэгэн хэсэгтээ хүчтэй байсаар иржээ В.В.Бартольд 1922, Ф.А.Розенберг 1925,....

Зарим судлагчид түүхэн нөхцөл байдал хийгээд XIII зууны үеийн монгол бичгийн хэлний тогтсон ёс байдал зэргийг бодолцоод Монголчууд монгол бичгийг Уйгар улсын мөхсөний дараа буюу XIII зуунд авсан бус, харин Уйгар улсыг ид мандаж байх үед авсан байх ёстой гэж үздэг G.J.Ramstedt 1902,Б.Я.Владимирцов 1934, Б.Ринчин 1958, .... Учир нь, хүчирхэгжиж буй улс үндэстэн мөхөж байгаа улсын бичиг үсгийг авч байсан баримт байдаггүй Link title. Энэхүү цаг үеийн тухай академич Б.Ринчен "...уйгар улсын соёл, төр мандах цагийн явдал болохоос биш, уйгарын төр мөхөж, соёл бууран хөсөрдөхийн үед мөхсөн улсын сөнөсөн соёл, гэгдсэн үсгийг монголчууд авч хэрэглэх ёсгүй" Link title хэмээн тэмдэглэсэн байна.

Үсгийн юникод

Босоогоор бичигдэх, баруунаас зүүн тийш мөр шилжих, үгийн эхэн дунд адагт орохдоо өөр хэлбэрүүдтэй Монгол, Тод, Шивээ, Манж бичгийн үсгийг Юникодод Монгол үсгийн бүлэг болгож үсэг нэг бүрт нэг нэг код оноож оруулсан билээ. Энэ кодыг ашиглаж мэдээллийг хадгалах, дамжуулах, солилцох бүрэн боломжтой. Харин бичиг тус бүрээр бичигдэх бичвэрийг бичиж харуулах хэвлэхдээ ижил хэлбэртэй бичигдэх үсгийн зурлагуудыг фонтын хувийн хэрэглээ талбарт Глип (glyph) байдлаар тодорхойлж ашиглана.

Нээлттэй Фонт

MongolianScript нэртэй Opentype фонтын тухай

Гарын драйвер

Монгол бичгээр ажиллах гарын драйвер

Бичвэр бичих

Англи,Герман,Кирилл,Монгол бичгээр бичвэрийг хольж бичихдээ


Монгол бичгээр ОпенОфис ажиллахгүй бол юуг дутуу тохируулсан бэ

Бичвэр бичигдэнэ

Монгол бичгээр бичих жишээ

Mongol bichig.png

--erdee 12:09, 24 September 2008 (CEST)

Personal tools