Mongolian script (Монгол бичиг)

From Apache OpenOffice Wiki
Revision as of 10:38, 30 September 2008 by Erdee (Talk | contribs)

Jump to: navigation, search


ОпенОфис дээр Монгол бичгээр бичвэр бичиж ажиллах зарчим

Үйлдлийн системээс үл хамаарах Нээлттэй ажиллах орчин (Mn.openoffice.org) бүрдүүлэх энэ програм хангамжийг ашиглаад монгол хэл дээр кирилл бичгээр болон монгол бичгээр ажиллах бүрэн боломжтой боллоо. Монгол бичиг монголын минь түүх соёлын хэсгийг агуулах тул түүнийг бид мартаж, орхилгүй шинэ технологыг судлаж түүнийг нь ашиглаад монгол бичгээр бичиж ашиглах боложийг нь хөгжүүлээд нэмээд байвал монгол бичгээр хаа сайгүй чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ.

Монгол бичгийн үсэг нэг бүрийг олон улсын жишиг Юникод 3.0-д (Unicode) албан ёсоор 2000 онд оруулсан тул Монгол бичгийн Юникодыг ашиглаж фонтын хөгжиж буй НээлттэйТөрөл (Opentype) гэгдэх технологийг ашиглан монгол фонтыг боловсруулан хөгжүүлж Монгол_бичиг.otf фонтыг нээлттэй ажиллах орчинд ашиглаж байна.

  • Юникод нь орчин үеийн технологийн шинжлэх ухааны салбарт олон янзын хэлний бичгийн бичвэрийг дэлхий нийтээр солилцох, боловсруулах, дэлгэн харуулах боломжийг дэмжихийн тулд тэмдэгтүүдийг кодлох суурь систем бөгөөд байнгаа хөгжиж дэвжиж байдаг.
  • НээлттэйТөрөл нь орчин үеийн хүчтэй технологууд болох PostScript® ба TrueType® гэсэн хоёр янзын фонтын технологийн нэгдлээр хөгжүүлэж байгаа фонтын технологийн нэг төрөл болно.


Монгол бичгийн тухай

Монгол бичгийн үүсэл гарлын тухай: Монгол бичгийн гарлын тухайд, Арамей гаралтай согд-уйгурын шинэ үсгээс үүсэлтэй гэж судлагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг боловч цаг хугацаа, зам чигийн хувьд санал хуваагдсаар иржээ. Үүнд, нэг хэсэг нь Христосын тооллын эхний мянган жилийн сүүлээр согдоос уйгарууд авч, улмаар XIII зуунд уйгараас Монголчууд дам авсан гэж үздэг бөгөөд энэ үзэл нэгэн хэсэгтээ хүчтэй байсаар иржээ В.В.Бартольд 1922, Ф.А.Розенберг 1925,....

Зарим судлагчид түүхэн нөхцөл байдал хийгээд XIII зууны үеийн монгол бичгийн хэлний тогтсон ёс байдал зэргийг бодолцоод Монголчууд монгол бичгийг Уйгар улсын мөхсөний дараа буюу XIII зуунд авсан бус, харин Уйгар улсыг ид мандаж байх үед авсан байх ёстой гэж үздэг G.J.Ramstedt 1902,Б.Я.Владимирцов 1934, Б.Ринчин 1958, .... Учир нь, хүчирхэгжиж буй улс үндэстэн мөхөж байгаа улсын бичиг үсгийг авч байсан баримт байдаггүйLink title. Энэхүү цаг үеийн тухай академич Б.Ринчен "...уйгар улсын соёл, төр мандах цагийн явдал болохоос биш, уйгарын төр мөхөж, соёл бууран хөсөрдөхийн үед мөхсөн улсын сөнөсөн соёл,гэгдсэн үсгийг монголчууд авч хэрэглэх ёсгүй"Link title хэмээн тэмдэглэсэн байна.

Монгол бичгийн үсгийн юникод

Бичвэр бичигдэнэ


Монгол бичгийн гарын драйвер

Бичвэр бичигдэнэ


Монгол бичгээр бичвэр бичихэд анхаарах

Бичвжр бичигдэнэ


Монгол бичгээр ОпенОфис ажиллахгүй бол юуг дутуу тохируулсан бэ

Бичвэр бичигдэнэ

ОпенОфис дээр монгол бичгээр бичсэн жишээ

Mongol bichig.png

--erdee 12:09, 24 September 2008 (CEST)

Personal tools